CS2 тэмцээн үзэгчдийн анхаарал хэрхэн төвлөрдөг вэ?
CS2 үзэгчдийн нүдний хөдөлгөөн, анхаарал төвлөрөлт болон дэлгэц дээрх мэдээллийг хэрхэн хүлээж авч буйг судалсан үр дүн.

Оролцогчдын нүдний хөдөлгөөн (eye-tracking), нүүрний хувирал болон анхаарал төвлөрөлтийн бүс (AOI)-ийн үр дүнг нэгтгэсэн тайлан.
Бүтэн бичлэг (Heatmapping + AOI)
Оролцогчдын хариу үйлдлийг нэгтгэсэн 16:9 харьцаатай бүтэн бичлэг. Доорх товчнуудыг ашиглан онцлох мөчүүд рүү шууд шилжих боломжтой.
Гол дүгнэлт
Судалгааны үр дүнг 3 үндсэн санаагаар тайлбарлавал:
Анхлан үзэгчид төв хэсэгт илүү түгжигдсэн
AOI 7 буюу дэлгэцийн гол төв хэсэг дээр анхлан үзэгчдийн харсан хугацаа хамгийн өндөр гарсан буюу бусад мэдээллийг анзаарахгүй байна.
55.8%Сонирхогчид бусад мэдээллийг илүү гярхай хардаг
Газрын зураг (Map), онооны самбар, kill info болон тоглогчийн камер зэрэг хэсгүүд рүү зөвхөн үздэг бүлэг хамгийн их төвлөрсөн.
61.9%Анхаарал төвлөрөлтийн ялгаа
Тоглодог, үздэг мэргэжлийн бүлгийн анхаарал татагдсан байдал анхлан үзэгчдээс бараг 10 дахин өндөр байгааг хэмжилт харуулж байна.
25.1% vs 2.6%Онцлох хэсгүүд
3 өөр бүлгийн хариу үйлдлийг нэг 16:9 дэлгэцэнд зэрэгцүүлэн, ялгааг илүү тодоор харуулсан богино бичлэгүүд.
Анхаарал төвлөрөлтийн ялгаа
Тоглодог, үздэг бүлэг CS2 gameplay event-ийн үед хэрхэн илүү өндөр оролцоотой (Engagement) байгааг харуулна.
Дэлгэцийн нэмэлт мэдээлэл уншсан байдал
Зөвхөн үздэг бүлэг map, онооны самбар, kill info, багийн мэдээлэл зэргийг хэрхэн гүйлгэн харж байгааг ажиглах боломжтой.
Дэлгэцийн төв хэсэг рүү харж буй байдал
Анхлан үзэгчдийн харц тоглолтын туршид зөвхөн дэлгэцийн голд (AOI 7) түгжигдсэн байгааг харуулсан харьцуулалт.
AOI Mapping (Анхаарал хэмжих бүс)
Судалгаанд ашигласан бүсүүдийн нэршил болон тайлбар.
| Нэршил | Тайлбар | АОI Код |
|---|---|---|
| Дэлгэцийн төв хэсэг | Тоглолтын үндсэн үйл явц өрнөх гол төв хэсэг | AOI 7 |
| Газрын зураг (Map) | Зүүн дээд буланд байрлах жижиг газрын зураг | AOI 1, AOI 9 |
| Онооны самбар | Үеийн харьцаа, багийн оноо, үлдсэн хугацаа | AOI 4, AOI 10 |
| Kill Info | Хэн хэнийг устгасан тухай баруун дээд хэсгийн мэдээлэл | AOI 6, AOI 12 |
| Багийн мэдээлэл | Хоёр талын багийн тоглогчдын амьд үлдсэн байдал болон статистик | AOI 2, 3, 13, 14, 15, 16 |
| Тоглогчийн камер | Доод төв хэсэгт байрлах тухайн тоглогчийн камерын дүрс | AOI 8, AOI 17 |
| Спонсор баннер | Дэлгэц дээр гарах ивээн тэтгэгчийн сурталчилгаа | AOI 5, AOI 11 |