info@axiominc.mn +976 75111111
English En
Сургалт

Бид сургалтыг хэрхэн зохион байгуулдаг вэ?

Судалгааны хэрэгцээг тодорхойлох
1
Судалгааны хэрэгцээг тодорхойлох
Сургалтын дизайн боловсруулах
2
Сургалтын дизайн боловсруулах
Интерактив орчин бүрдүүлэх
3
Интерактив орчин бүрдүүлэх
Сургалтыг зохион байгуулах
4
Сургалтыг зохион байгуулах
Цогц тайлан боловсруулах
5
Цогц тайлан боловсруулах

Сургалтын үе шатууд

01

Судалгааны үе шат

Оновчтой сургалт зохион байгуулахын тулд байгууллагын хэрэгцээнд тохирсон судалгааг авч, судалгаанд суурилсан сургалтын хөтөлбөрийг боловсруулдаг.

02

Бэлтгэл ажил

Интерактив сургалтын аргачлалыг ашиглан байгууллагын онцлогт нийцсэн хөтөлбөр боловсруулж, сургалтын танхимд интерактив орчинг бүрдүүлдэг.

03

Сургалт

Сургалтыг 20 хүртэлх оролцогчтойгоор, 3 болон түүнээс дээш тооны сургагч багшийн бүрэлдэхүүнтэйгээр, оролцогч бүрийн идэвхтэй оролцоог хангахад чиглэдэг.

04

Хамтын ажиллагаа

Сургалтын үеэр оролцогч талуудтай нээлттэй харилцаж, нэгдсэн ойлголтод хүрэх, цаашид үйлдэл хийх сэдлийг бий болгохыг зорьдог.

05

Цогц тайлан

Сургалтын явц, үр дүнг багтаасан зурагт тайланг боловсруулан, захиалагч байгууллагад хүргүүлдэг.

Манлайлал болон менежментийн модуль сургалтууд

TEAM BUILDING

TEAM BUILDING

Хувь хүний баг доторх дүрийг таниулах замаар багийн үр ашгийг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааны суурь зарчим, багаа удирдах ур чадваруудад сургах зорилготой.

Агуулга:

  • Баг доторх дүрүүд
  • Багийн олон талт ялгаатай байдал
  • Багийн хөгжлийн үе шатыг удирдах
  • Баг удирдах ур чадварууд
3 цаг
CHANGE MANAGEMENT

CHANGE MANAGEMENT

Байгууллагын өөрчлөлтийг амжилттай удирдахад удирдах ажилтны гүйцэтгэх үүргүүд, өөрчлөлтийг манлайлах ур чадваруудад суралцах зорилготой.

Агуулга:

  • Өөрчлөлтийн удирдлага
  • Өөрчлөлтийн удирдлагыг хэрэгжүүлэх загварууд
  • Өөрчлөлтийн эсэргүүцлийг удирдах аргууд
  • Өөрчлөлтийг манлайлах ур чадварууд
6 цаг
PEOPLE MANAGEMENT

PEOPLE MANAGEMENT

Ажилтнуудаа амжилттай удирдахад менежерүүдийг гүйцэтгэх гол үүрэг, суурь чадваруудыг хөгжүүлэх зорилготой.

Агуулга:

  • Ажилтны туршлагыг удирдах
  • Үүрэг даалгаврын менежмент
  • Үр дүнтэй санал зөвлөмж өгөх
  • Төлөөлөл шилжүүлэх ур чадвар
6 цаг
NEGOTIATION

NEGOTIATION

Амжилттай хэлэлцээр хийх удирдлагын ур чадваруудад суралцах зорилготой.

Агуулга:

  • Хэлэлцээр хийх ур чадварууд
  • Хэлэлцээр хийх хэлбэрүүд
  • Хэлэлцээрийн үеийн хүмүүсийн зан төлөвийн сонголтууд
  • Зөрчлийг удирдах ур чадвар
3 цаг
EXECUTIVE BRANDING

EXECUTIVE BRANDING

Хувь хүний, удирдах ажилтны брэндинг болон ажил олгогчийн брэндинг хөгжүүлэх удирдлагын ур чадваруудад суралцах зорилготой.

Агуулга:

  • Хувь хүний брэндинг
  • Гүйцэтгэх удирдлагын брэндинг
3 цаг
INTERNAL COMMUNICATION

INTERNAL COMMUNICATION

Байгууллагын дотоод харилцаа холбоог үр дүнтэй удирдах менежерүүдийн суурь ур чадваруудыг хөгжүүлэх зорилготой.

Агуулга:

  • Хурал уулзалтуудыг хөтлөх, удирдах /Биечилсэн уулзалт/
  • Үр дүнтэй эргэх холбоо
  • Харилцааны сувгуудыг удирдах
  • Цахим шуудангийн болон телефон харилцаа
6 цаг
DECISION MAKING AND CRITICAL THINKING

DECISION MAKING AND CRITICAL THINKING

Асуудлыг оновчтой шийдвэрлэх удирдах ажилтнуудын ур чадварыг хөгжүүлэх зорилготой.

Агуулга:

  • Нухацтай сэтгэлгээ
  • Бүтээлч сэтгэлгээ
  • Асуудлыг оновчтой шийдвэрлэх арга замууд
  • Шийдвэр гаргалтын гажуудлууд
3 цаг
EMPLOYEE EXPERIENCE MANAGEMENT

EMPLOYEE EXPERIENCE MANAGEMENT

Ажилтнуудын туршлага, мэдрэмжийг эергээр удирдах, ажилтанд санал болгож буй үнэ цэнийн саналыг хөгжүүлэхэд удирдах ажилтнуудын гүйцэтгэх үүргийг таниулах зорилготой.

Агуулга:

  • Ажилтны туршлагын менежмент
  • Ажилтны туршлагын аяны зураглал хийх арга
  • Ажилтанд санал болгож буй үнэ цэнийн саналыг хөгжүүлэх
  • Ажилтнуудаа эерэг мэдрэмжтэй удирдах
3 цаг
EMOTIONAL INTELLIGENCE FOR LEADERS

EMOTIONAL INTELLIGENCE FOR LEADERS

Сэтгэл хөдлөлөө удирдах ур чадварын бүрэлдэхүүн хэсгүүдийг таниулж, ажилтнуудаа амжилттай удирдахад өөрийн болон бусдын сэтгэл хөдлөлийг мэдэрж, удирдах чадварт суралцах зорилготой.

Агуулга:

  • Өөрийн сэтгэл хөдлөлийг таних
  • Өөрийгөө удирдах
  • Өөрийгөө сэдэлжүүлэх
  • Бусдыг танин мэдэх, харилцан ойлголцох
  • Харилцааны удирдлага
3 цаг
ETHICAL LEADERSHIP

ETHICAL LEADERSHIP

Ёс суртахууны дилемма, ёс зүйд суурилсан шийдвэр гаргалтыг хамтран хэлэлцэж, итгэлцэл бий болгох манлайллыг хөгжүүлэхэд суралцах зорилготой.

Агуулга:

  • Ёс зүйт манлайлал
  • Ёс зүйн мухардал
  • Шударга ёс ба итгэл
  • Өөрөөрөө үлгэрлэх зан төлөв
  • Ёс суртахуунтай шийдвэр гаргалт
3 цаг
HIGH PERFORMANCE TEAM LEADERSHIP

HIGH PERFORMANCE TEAM LEADERSHIP

Багийн хамтын ажиллагаа, үр дүнг системтэйгээр нэмэгдүүлэх арга барилыг хамтран хэлэлцэх зорилготой.

Агуулга:

  • Багийн динамик
  • Үүрэг хариуцлага
  • Сэтгэлзүйн аюулгүй байдал
  • Багийн итгэлцэл
  • Гүйцэтгэл ба уур амьсгал
3 цаг
DELEGATION

DELEGATION

Удирдах ажилтнуудын бүрэн эрхийг томилох, шилжүүлэх мэдлэг, ур чадваруудыг хөгжүүлэх зорилготой.

Агуулга:

  • Бүрэн эрхийг шилжүүлэх гэж юу вэ?
  • Бүрэн эрхийг шилжүүлэх үйл явц, ашиглаж буй аргачлал
  • Бүрэн эрхийг шилжүүлэх үйл явц гардаг нийтлэг алдаа
3 цаг
INCLUSIVE LEADERSHIP & DIVERSITY MANAGEMENT

INCLUSIVE LEADERSHIP & DIVERSITY MANAGEMENT

Ажилтнуудын олон талт, ялгаатай байдлыг ойлгох, байгууллагын хүртээмжтэй соёлыг бүтээх мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх зорилготой.

Агуулга:

  • Олон талт ялгаатай байдал ба хүртээмжтэй байдал
  • Хүртээмжтэй байгууллагын соёл ба зан төлөв
  • Шударга шийдвэр гаргалт
3 цаг
DEVIANT WORKPLACE BEHAVIOR

DEVIANT WORKPLACE BEHAVIOR

Ажлын орчинд үүсдэг ажилтнуудын зохисгүй зан төлөв, түүний хэлбэрүүдийг таньж мэдэх, урьдчилан сэргийлж удирдах аргуудтай танилцах зорилготой.

Агуулга:

  • Ажлын байран дахь зохисгүй зан төлөв, түүний төрлүүдийг ойлгох
  • Зохисгүй үйлдлийн хохиролыг тодорхойлох
  • Зохисгүй үйлдлээс урьдчилан сэргийлэх арга замууд
3 цаг
EMPATHIC COMMUNICATION

EMPATHIC COMMUNICATION

Удирдах ажилтнуудын хувьд чухал болох эмпатик харилцааны ур чадваруудад суралцах зорилготой.

Агуулга:

  • Эмпатик ухамсарлахуйн чадвар
  • Эмпатик сонсох чадвар
  • Эмпатик ярих чадвар
  • Эмпатик харилцан ярианы чадвар
3 цаг
CREATIVITY AND INNOVATION

CREATIVITY AND INNOVATION

Бүтээлч сэтгэлгээний хувь хүний болон багийн арга техникүүдэд суралцах зорилготой.

Агуулга:

  • Бүтээлч сэтгэлгээ ба инноваци
  • Бүтээлч сэтгэлгээний ур чадварууд
  • Бүтээлч сэтгэлгээний хувь хүний болон багийн арга техникүүд
3 цаг
AGILE LEADERSHIP & ADAPTIVE MANAGEMENT

AGILE LEADERSHIP & ADAPTIVE MANAGEMENT

Асуудлыг оновчтой шийдвэрлэх удирдах ажилтнуудын ур чадварыг хөгжүүлэх зорилготой.

Агуулга:

  • Нухацтай сэтгэлгээ
  • Бүтээлч сэтгэлгээ
  • Шийдвэр гаргалтын гажуудлууд
  • Асуудлыг оновчтой шилжүүлэх арга замууд
3 цаг
TASK MANAGEMENT AND DELEGATION

TASK MANAGEMENT AND DELEGATION

Хувь хүний цагийн менежмент, ажлын зохион байгуулалт, дасан зохицох чадварыг сайжруулах замаар ажлын бүтээмжийг дээшлүүлэхэд суралцах зорилготой.

Агуулга:

  • Цаг хугацаа ба энерги
  • Үүрэг даалгаврыг эрэмбэлэх
  • Төлөөлөл шилжүүлэх ур чадвар
3 цаг
SNAPSHOT OF NEUROMARKETING

SNAPSHOT OF NEUROMARKETING

Тархины хөгжил, үйл ажиллагаатай холбоотойгоор танин барихуйн гажуудал, нейромаркетингийн үндсэн ойлголтод суралцах зорилготой.

Агуулга:

  • Тархины хөгжил
  • Нейромаркетинг гэж юу вэ?
  • Нейромаркетингийн хэрэглэгдэхүүн
  • Нейромаркетингийн судалгаа
  • Танин барихуйн гажуудал
  • Шийдвэр гаргалт
3 цаг
FINDING THE FACTS

FINDING THE FACTS

Маркетингийн судалгааны орчин үеийн чиг хандлага болон судалгааны арга зүйд суралцах зорилготой.

Агуулга:

  • Маркетингийн судалгааны чиг хандлагууд
  • Өгөгдөл цуглуулах аргууд
  • Түүвэрлэлтийн аргууд
  • Маркетингийн метрикс
3 цаг
MULTIGENERATIONAL MANAGEMENT

MULTIGENERATIONAL MANAGEMENT

Үе хоорондын үнэт зүйлс, амьдралын хэв маягийн ялгаа, түүнд тулгуурлан ажилтнуудыг удирдах арга техникүүдэд суралцах зорилготой.

Агуулга:

  • Үе хоорондын үнэт зүйлийн ялгаа
  • Харилцааны хэв маяг
  • Сэдэлжүүлэлтийн ялгаа
3 цаг
ESG AND SUSTAINABLE LEADERSHIP

ESG AND SUSTAINABLE LEADERSHIP

Компанийн засаглалын үндсэн зарчим, хууль эрх зүйн шаардлага, олон улсын сайн туршлагуудад суралцах зорилготой.

Агуулга:

  • Компаний засаглал ба тогтвортой хөгжил (ESG)
  • Засаглалын бүтэц
  • Хууль болон ёс зүйн хэм хэмжээ
  • Эрсдэл болон хяналтын тогтолцоо
3 цаг
SELF-ESTEEM

SELF-ESTEEM

Хувь хүмүүсийн өөрийнхөө болон бусдын зан төлөвийг таньж, өөрийгөө болон бусдыг хүлээн зөвшөөрөх хандлагад суралцах зорилготой.

Агуулга:

  • Өөрийгөө таних
  • Өөрийгөө үнэлэх
  • Өөрийн үнэлэмжээ дээшлүүлэх
  • Бусдыг манлайлах
3 цаг
SELF AWARENESS & PERSONAL LEADERSHIP

SELF AWARENESS & PERSONAL LEADERSHIP

Оролцогч өөрийн үнэт зүйл, зан төлөв, манлайллын хэв маягийг ойлгож, ухамсартай манлайлах чадвар эзэмшинэ.

Агуулга:

  • Өөрийгөө таних
  • Үнэт зүйлс, итгэл үнэмшил, үзэл бодол
  • Манлайлах сэтгэлгээ
  • Эргэцүүлэмж ба хувийн манлайллын хэрэгслүүд
3 цаг
AUTHENTIC LEADERSHIP

AUTHENTIC LEADERSHIP

Өөрийн үнэнч, тууштай, ил тод манлайллын хэв маягийг эргэцүүлж, цаашид хөгжүүлэх боломжийг тодорхойлох зорилготой.

Агуулга:

  • Зарчим
  • Нийцтэй байдал
  • Ил тод байдал
  • Ёс суртахууны мэдрэмж
  • Манлайлах чадвар
3 цаг
COACHING LEADERSHIP SKILLS

COACHING LEADERSHIP SKILLS

Ажилтнуудын чадавх, хариуцлагыг хөгжүүлэх коучинг арга барил эзэмшүүлэх.

Агуулга:

  • Манлайлагч бол коуч
  • Асуулт тавих ур чадвар
  • Идэвхтэй сонсох ур чадвар
  • GROW загвар
3 цаг
FEEDBACK & PERFORMANCE CONVERSATIONS

FEEDBACK & PERFORMANCE CONVERSATIONS

Эерэг, хөгжүүлэлтэд чиглэсэн санал зөвлөмж өгөх болон санал зөвлөмжийг хүлээн авах чадварт суралцах.

Агуулга:

  • Эргэх холбооны соёл
  • Хөгжүүлэлтэд чиглэсэн санал зөвлөмж
  • Санал зөвлөмж хүлээн авах ур чадвар
  • Санал зөвлөмж өгөх ур чадвар
3 цаг
LEARNING CULTURE & CONTINUOUS DEVELOPMENT

LEARNING CULTURE & CONTINUOUS DEVELOPMENT

Байгууллагад тасралтгүй суралцах соёлыг төлөвшүүлэхэд удирдах ажилтнуудын хувь нэмрийг хамтран хэлэлцэх зорилготой.

Агуулга:

  • Суралцагч байгууллага
  • Сэтгэл зүйн аюулгүй байдал
  • Алдаанаасаа суралцах
  • Мэдлэг хуваалцах соёл
3 цаг
RESILIENCE & WELL-BEING LEADERSHIP

RESILIENCE & WELL-BEING LEADERSHIP

Удирдах ажилтнуудын даван туулах чадвар, сэтгэл зүйн сайн сайхан байдлыг хөгжүүлэх зорилготой.

Агуулга:

  • Даван туулах сэтгэлгээ
  • Стрессийн удирдлага
  • Сэтгэл зүйн сайн сайхан байдал
  • Тогтвортой манлайлал
  • Хүн төвтэй манлайлал
3 цаг
VALUES-BASED LEADERSHIP

VALUES-BASED LEADERSHIP

Байгууллагын үнэт зүйлс болон хувь хүний үнэт зүйлсийн уялдааг сайжруулах, үнэт зүйлсийг дэмжсэн байгууллагын соёлыг төлөвшүүлэхэд удирдах ажилтнуудын оруулах хувь нэмрийг хамтран хэлэлцэх зорилготой.

Агуулга:

  • Байгууллагын үнэт зүйл ба хувь хүний үнэт зүйлсийн нийцэл
  • Үнэт зүйлд суурилсан шийдвэр
  • Үнэт зүйлд тулгуурласан байгууллагын соёлыг бүтээх
  • Үнэт зүйлст нийцээгүй зохисгүй зан төлөвөөс урьдчилсан сэргийлэх
3 цаг
CONFLICT MANAGEMENT & DIFFICULT CONVERSATIONS

CONFLICT MANAGEMENT & DIFFICULT CONVERSATIONS

Зөрчлийг бүтээлч байдлаар шийдэж, эерэг харилцааг хадгалах ур чадварыг хамтран хэлэлцэх зорилготой.

Агуулга:

  • Зөрчилдөөний үед хэрэгжүүлдэг зан төлөвийн сонголтууд
  • Сэтгэл хөдлөл
  • Ассертив харилцаа
  • Зөрчилдөөнийг удирдах аргууд
3 цаг
CHANGE COMMUNICATION & STAKEHOLDER ENGAGEMENT

CHANGE COMMUNICATION & STAKEHOLDER ENGAGEMENT

Өөрчлөлтийн үед итгэлцэлд суурилсан харилцааг бий болгох удирдлагын ур чадварыг хөгжүүлэх зорилготой.

Агуулга:

  • Өөрчлөлтийн үеийн харилцааны зарчмууд
  • Оролцогч талуудтай үр ашигтай харилцах ур чадвар
3 цаг
CHANGE READINESS & ORGANIZATIONAL AGILITY

CHANGE READINESS & ORGANIZATIONAL AGILITY

Байгууллагын өөрчлөлтөд бэлэн байдлыг үнэлж, уян хатан соёлыг хөгжүүлэх зорилготой.

Агуулга:

  • Өөрчлөлтөд бэлэн байдлын хүчин зүйлс
  • Суралцах хандлага
  • Дасан зохицох хандлага
  • Ажайл сэтгэлгээ
3 цаг
ORGANIZATION DEVELOPMENT & CHANGE INTERVENTIONS

ORGANIZATION DEVELOPMENT & CHANGE INTERVENTIONS

Байгууллагын хөгжлийг системтэй төлөвлөх ойлголт өгөх зорилготой.

Агуулга:

  • Байгууллагын хөгжлийн философи
  • Интервенц
  • Тогтвортой өөрчлөлт
3 цаг
MANAGING RESISTANCE TO CHANGE

MANAGING RESISTANCE TO CHANGE

Өөрчлөлтийн эсэргүүцлийг даван туулах, хүмүүсийг татан оролцуулах зорилготой.

Агуулга:

  • Өөрчлөлтийн эсэргүүцэл
  • Өөрчлөлтийн үеийн сэтгэлзүйн байдлыг удирдах
  • Эсэргүүцлийг удирдах манлайллын ур чадвар
3 цаг
PERFORMANCE MANAGEMENT BEYOND APPRAISAL

PERFORMANCE MANAGEMENT BEYOND APPRAISAL

Гүйцэтгэлийг тасралтгүй хөгжүүлэх соёлыг бүрдүүлэхэд удирдах ажилтнуудын оруулах хувь нэмрийг хамтран хэлэлцэх зорилготой.

Агуулга:

  • Уламжлалт ба орчин үеийн гүйцэтгэлийн удирдлага
  • Зорилгод төвлөрөх
  • Эргэх холбоо
  • Коучинг харилцаа
3 цаг

Байгууллагын дотоод сургагч багш бэлтгэх хөтөлбөр

Интерактив сургалтын аргад тулгуурласан сургагч багш бэлтгэх цогц хөтөлбөрийг 2019 оноос эхлэн хэрэгжүүлсэн.

1. Сургагч багш бэлтгэх интерактив сургалт

Доорх 5 модулийн хүрээнд сургагч багш нарт зориулсан интерактив сургалтыг зохион байгуулна.

2. Байгууллагад зориулсан сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр хөгжүүлэх

Дотоод сургагч багш нарын хэрэгжүүлэх сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр, суралцахуйн үр дүнг үнэлэх хөтөлбөрийг тухайн байгууллагын хэрэгцээ шаардлагад суурилан боловсруулж, батална.

3. Сургалтын агуулга, арга зүйг хөгжүүлэх зөвлөгөө өгөх

Сургалтын агуулга, арга зүйгээ хөгжүүлж буй багийн гишүүдэд зөвлөгөө өгч хамтран ажиллана.

4. Туршилтын сургалт ба үр дүнгийн үнэлгээ

Сургагч багш нарын бэлтгэсэн сургалтыг туршилтын бүлэгт зохион байгуулна. Сургалтын үйл явц, үр дүнд үнэлгээ хийж, сайжруулах санал зөвлөмжийг өгнө.

Эдгээр үйл явцын төгсгөлд байгууллага өөрсдийн онцлогт тохирсон сургалтын хөтөлбөр, агуулга, арга зүйтэй болж, түүнийг хэрэгжүүлэх сургагч багш нартай болж чаддагаараа онцлог юм.

Train the Trainer
Module 1: Trainer
1

Module 1: Trainer

Сургагч багш нарын мэдвэл зохих суурь зарчим, ойлголтуудтай танилцах, насанд хүрэгчдэд зориулсан сургалт явуулах сургагч багш нарын мэдлэг, ур чадвар, зан төлөвийн талаарх агуулгад суралцах зорилготой.

  • Хүний суралцахуйн үйл явц
  • Блүүмийн таксаноми
  • Насанд хүрэгчдийн боловсролын суурь зарчмууд
  • Сайн сургагч багшийн шинж чанарууд
Module 2: Presenter
2

Module 2: Presenter

Сургагч багш нарын гол ажил болох сургалтын агуулга, сэдэв, өнцөг тодорхойлох, сургалтанд оролцогчдод үр дүнтэй илтгэх, танилцуулах ур чадварыг хөгжүүлэх зорилготой.

  • Өгүүлэхүйн суурь зарчмууд
  • Сэдэв, агуулга, өнцөг тодорхойлох
  • Илтгэл танилцуулга хийх хэлбэрүүд
  • Сургагч багш нарын биеийн хэлэмж
Module 3: Motivator
3

Module 3: Motivator

Сургалтанд оролцогчдын идэвх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор интерактив сургалтын явцад ашиглах аргуудтай танилцаж, турших зорилготой.

  • Хүртээмжтэй сургалтын аргууд
  • Оролцогчдыг идэвхжүүлэх, урамшуулах хэлбэрүүд
  • Өөрийн үнэлгээ хийх аргууд
  • Дүгнэлт, эргэцүүлэмж хуваалцах аргууд
Module 4: Facilitator
4

Module 4: Facilitator

Интерактив сургалтын дасгал, хэлэлцүүлгүүдийг хөтлөн явуулах ур чадварт суралцах зорилготой.

  • Хөтлөгч багшийн үүрэг, ур чадвар
  • Санааг цэгцлэх ур чадвар
  • Бүлгийн хэлэлцүүлэг хөтлөх
  • Зүйрлэл ашиглах нь
Module 5: Creator
5

Module 5: Creator

Интерактив сургалтын анги танхимын зохион байгуулалт хийх, бэлтгэл ажлыг хангах, дүрсжүүлэх аргуудад суралцах зорилготой.

  • Интерактив сургалтын бэлтгэл ажлыг хангах
  • Дүрсжүүлэх аргууд
  • Сургагч багш нарын багийн ажиллагаа
  • Сургалтын зохион байгуулалт хийх аргууд

Гадаах орчин дахь сургалт

Outdoor training

Outdoor training буюу гадаах орчин дахь сургалт нь ажилтнуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор гадаа зохион байгуулдаг сургалтын үйл ажиллагаа юм. Энэ төрлийн сургалт нь байгалийн орчинд явагдаж, төрөл бүрийн сорилт, дасгалуудыг багтаасан байдаг.

  • Хичээл, дасгал, тоглоомуудыг гадаа буюу байгалийн орчинд явуулна.
  • Багийн ажиллагаа, харилцаа, шийдвэр гаргалтын чадварыг хөгжүүлэхэд чиглэнэ.
  • Идэвхтэй, оролцоонд тулгуурласан арга барилаар явагдана.
+976 75111111