
Багшийн мэдлэг туршлагад тулгуурласан сурах бичигтэй сургалт
Аксиом Инк-ийн сургагч багш нар өөрсдийн судлаж буй чиглэл, мэргэжлийн туршлагад тулгуурлан сурах бичигтэй хосолсон сургалтуудыг санал болгож байна. Эдгээр сургалтууд нь онолын мэдлэг, жишээ, дасгал ажилтай уялдуулж, оролцогчдын практик ур чадварыг хөгжүүлэхэд чиглэнэ.
Хугацаа: Академик 8 цагийн сургалт|Хэлбэр: Танхим/лекц-семинар хосолсон|Оролцогчид: 10-12

Б.Нандин-Эрдэнэ
- СЭДЭВ 1: Стратегийн маркетингийн удирдлага — А.Черневийн сурах бичгийг ашиглана.
- СЭДЭВ 2: Стратегийн брэндийн удирдлага — А.Черневийн сурах бичгийг ашиглана.
- СЭДЭВ 3: Зан төлвийн гажуудлыг шийдвэр гаргалтад ашиглах нь — Ричард Шоттоны "The Choice Factory" номын агуулгад суурилна.

Г.Нарантунгалаг
- СЭДЭВ: Уламжлалт болон ажайл байгууллагуудын хүний нөөцийн удирдлагын ялгаатай байдал, өөрийн байгууллагад хэрхэн тэнцвэржүүлэх вэ — Армин Тростын номын агуулгад суурилна.
Сурах бичиг
Аксиом Инк компани маркетинг, хүний нөөцийн чиглэлээр ажиллаж буй мэргэжилтнүүд болон тус чиглэлээр суралцаж буй оюутнуудад зориулсан мэргэжлийн сурах бичгүүдийг зохиогчийн эрхийн албан ёсны зөвшөөрлөлтэйгээр монгол хэл дээр орчуулан борлуулж байна.

Хүний Нөөцийн Стратегиуд
Армин Трост
Дижитал шилжилтийн үед тогтвортой байдал болон ажайл байдлыг тэнцвэржүүлэх нь
Энэхүү ном нь хүний нөөцийн менежерүүдийг дижитал өөрчлөлтийн тэргүүн эгнээнд гаргах эсвэл энэхүү үйл явцыг дэмжихийн тулд өөрсдийн хүний нөөцийн стратегиа тунгаан бодож, шинэчлэхэд урамшуулан зоригжуулах зорилготой. Тогтвортой болон ажайл байдал хоорондын манлайлал, зохион байгуулалтын ялгааг нарийн тодорхойлж харуулснаар ном эхэлнэ. Түүндээ суурилан хүний нөөцийн холбогдох сэдвүүдийг өргөн хүрээгээр авч үзэх бөгөөд тэдгээр нь стратегийн шинэ чиглэлд хэрхэн тодорхойлогдохыг уншигчдадаа хүргэх юм. Цогц бөгөөд практик, ялгавартай бөгөөд хэт ягшмал үзлээс зайлсхийсэн хувилбарыг уламжлалт аргын оронд санал болгож байгаагаараа дижиталчлалын эрин үед тогтвортой хүний нөөцийн удирдлагыг эрхэмлэж буй хүн бүрийн унших ёстой бүтээл юм.
Номын дэлгүүр: Azkhur Bookstore, Internom, Мир Номын Их Дэлгүүр
Оффис: Аксиом Инк, СЭЗИС-ийн Б байр, 704 тоот

Стратегийн Маркетингийн Удирдлага
Александр Чернев
Ес дэх хэвлэл
Дэлхийд маркетингийн сургалтаараа тэргүүлдэг АНУ-ын Northwestern их сургуулийн, Келлогийн нэрэмжит менежментийн сургуулийн маркетингийн профессор Александр Черневийн "СТРАТЕГИЙН МАРКЕТИНГИЙН УДИРДЛАГА" сурах бичиг Монгол хэл дээр орчуулагдан, албан ёсны зөвшөөрөлтэйгөөр худалдаалж байна. Уг сурах бичиг нь бизнес, маркетингийн чиглэлээр мастерийн түвшинд суралцаж буй оюутнууд болон маркетингийг бие даан гүнзгийрүүлэн судлах хүсэлтэй маркетеруудад тохиромжтой юм.
Номын дэлгүүр: Аз хур, Интерном, Мир ном, Booklo
Оффис: Аксиом Инк, СЭЗИС-ийн Б байр, 704 тоот

Стратегийн Брэндийн Удирдлага
Александр Чернев
Хоёр дахь хэвлэл
Дэлхийд маркетингийн сургалтаараа тэргүүлдэг АНУ-ын Northwestern их сургуулийн, Келлогийн нэрэмжит менежментийн сургуулийн маркетингийн профессор Александр Черневийн "СТРАТЕГИЙН БРЭНДИЙН УДИРДЛАГА" сурах бичиг Монгол хэл дээр орчуулагдан, албан ёсны зөвшөөрөлтэйгөөр худалдаалж байна. Уг сурах бичиг нь бизнес, маркетингийн чиглэлээр мастерийн түвшинд суралцаж буй оюутнууд болон маркетингийг бие даан гүнзгийрүүлэн судлах хүсэлтэй маркетеруудад тохиромжтой юм.
Номын дэлгүүр: Аз хур, Интерном, Мир ном
Оффис: Аксиом Инк, СЭЗИС-ийн Б байр, 704 тоот