
Бид судалгааг хэрхэн хийдэг вэ?
Захиалагч байгууллагын судалгааны хэрэгцээг зөв тодорхойлсны үндсэн дээр түүнд тохирсон мөн олон улсад жишиг болсон судалгааны дизайныг боловсруулж, байгууллагын онцлогт тохируулан онлайн болон биет судалгааны өгөгдөл цуглуулах аргачлалуудыг ашиглан өгөгдлөө цуглуулан, боловсруулж, тайланг танилцуулдаг.





Ажилтны судалгаа
Байгууллага өөрийн үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулах, ажилтнуудынхаа сэтгэл ханамж, оролцоог нэмэгдүүлэх, эерэг туршлагуудыг бий болгох зорилгоор тэдний санаа бодол, сэтгэл ханамж, ажлын хандлага гэх зэрэг олон төрлийн мэдээллийг цуглуулж, тэдний дуу хоолойг сонсож байдаг. Үүнийг ажилтны судалгаа (employee survey) гэнэ.
Employee Engagement Survey
Ажилтны энгэйжмент гэдэг нь аливаа байгууллагын нийт ажилтнууд нь ажлын тохиромжтой орчинд ажиллаж, байгууллагынхаа зорилго, үнэт зүйлийг эрхэмлэн, байгууллагынхаа амжилт бүтээмжийн төлөө өдөр бүр өөрсдийгөө бүрэн дүүрэн дайчилж буй нөхцөл байдлыг хэлнэ. Өөрөөр хэлбэл ажилтнууд өөрийн хамгийн сайн гүйцэтгэх боломжтой түвшинд ажлаа гүйцэтгэхийг энгэйжмент гэж ойлгож болно.
Хэмжигдэхүүнүүд:
- •Байгууллага
- •Байгууллагын тогтолцоо, бүтэц, соёл
- •Манлайлал / Дээд удирдлага
- •Газар нэгжүүдийн дотоод орчин
- •Манлайлал / Шууд удирдлага
- •Ажил / Карьер
- •Сургалт хөгжил
- •Гүйцэтгэл / Шагнал урамшуулал
- •Олон талт ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх хандлага
- •Ажлын амьдралын бусад асуудлууд
Гарцын 3 гол индекс:
- Ажилтнуудын энгэйжментийн индекс
- Удирдах ажилтны үр ашгийн индекс
- Олон талт ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх индекс
Онлайн судалгааны платформ


Бид дэлхийд танигдсан 8500 гаруй брэндүүд болон дэлхийн ТОП-100 сургуулийн 99 сургуультай хамтран ажилладаг хамгийн найдвартай, шинэлэг судалгааны платформыг ашиглан судалгааны өгөгдлөө цуглуулдаг.
- • ISO 27001: Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын системд нийцсэн
- • GDPR: Европын Холбооны өгөгдлийн хамгаалалтын дүрэмд нийцсэн
- • HIPAA: Эрүүл мэндийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах шаардлагыг хангасан
- • FedRAMP: АНУ-ын засгийн газрын өгөгдөлтэй ажиллах аюулгүй байдлын шаардлага
- • Судалгаа бөглөж буй хүмүүсийн хариулт сүлжээгээр дамжих үедээ шифрлэгддэг (SSL/TLS)
- • Сервер дээр хадгалагдаж буй бүх өгөгдөл AES-256 шифрлэлтийн алгоритм ашигладаг
Маркетингийн судалгаа

Хэрэглэгчийн зан төлөв, хандлагын судалгаа
Зорилго:
Зорилтот хэрэглэгчийн зан төлөв, худалдан авдаг шалтгаан сэдлийг тодруулах
Арга:
Онлайн панелистуудаас санал асуулгын аргаар

Брэндийг мөшгих судалгаа
Зорилго:
Брэндийн талаарх мэдлэг, хандлага, брэндэд үнэнч байх хандлага, өрсөлдөгч брэндтэй харьцуулсан хүчин зүйлсийн үнэлгээ
Арга:
Онлайн панелистуудаас санал асуулгын аргаар

A/B туршилтын судалгаа
Зорилго:
Өгөгдсөн постер, сурталчилгааны материал, лого, дизайныг харьцуулсан судалгааны аргаар хооронд нь үнэлнэ
Арга:
Eye tracking болон ганцаарчилсан ярилцлагын арга

Маркетингийн инженерчлэлийн судалгаа
Зорилго:
Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний хамгийн боломжит хувилбарыг боловсруулах
Арга:
Маркетингийн инженерчлэлийн арга
Аксон Нейролаб танилцуулга

“Аксон Нейролаб” ХХК нь СЭЗИС болон “Аксиом Инк” ХХК-ийн хамтран байгуулсан нейро болон чанарын судалгааны аргачлалаар хүний зан төлөв, шийдвэр гаргалтыг судлах зорилготой компани юм.
Нейромаркетингийн болон чанарын судалгааны аргачлалууд дээр үндэслэн хүний хүртэхүйн мэдрэмж, анхаарал төвлөрөлт, сэтгэл хөдлөл, ой санамж зэрэг үзүүлэлтүүдийг хэмжиж, учир шалтгааныг илрүүлэх, хэрэглэгчдийн ирээдүйн шийдвэр гаргалтыг таамаглах, нөлөөлөх боломжуудыг судалдаг.
Аксон Нейролаб онцлог

Хамтран ажиллагч байгууллагууд


















Төхөөрөмжүүд

Eye tracking
Нүдний хүүхэн харааны хөдөлгөөн болон хэмжээний өөрчлөлт дээр үндэслэн анхаарал төвлөрөлтийн түвшинг тодорхойлдог.

Facial expression
Нүүрэн дээр илрэн гарч буй сэтгэл хөдлөлийн төрлийг тодорхойлдог.

GSR
Биеийн биометрик үзүүлэлтүүд дээр үндэслэн сэтгэл хөдлөлийн хэлбэлзэлийг тодорхойлдог.

EEG
Тархины гадна гадаргуу дээр болж буй цэнэгийн өөрчлөлтүүд дээр үндэслэн танин мэдэхүйн үйл явцыг тодорхойлдог.
Лабораторийн орчин
Судалгааны лабораториуддаа чанарын болон нейрал, биометрик өгөгдлүүдийг цуглуулдаг.

Ганцаарчилсан ярилцлагын өрөө
HD форматын дүрс бичлэг, 1 чигийн микрофоноор дууг бичнэ. Ярилцлага өгөгчийн нүүрний хувирлыг шинжлэх боломжтой. Ярилцлага хийгдэх үед дуу болон дүрсийг хүлээн авах бичлэг хийгдэнэ.

Фокус бүлгийн ярилцлагын өрөө
16 хүртэл хүнтэй бүлгийн ярилцлага хийх боломжтой. HD форматын дүрс бичлэг, 8 чиглэлийн микрофоноор дууг бичнэ. Ярилцлага хийгдэх үед дуу болон дүрсийг хүлээн авах бичлэг хийгдэнэ.

Нейро судалгааны өрөө
Нейрал болон биометрик өгөгдлийг цуглуулна. Eye tracking, GSR, EEG, Polygraph төхөөрөмжүүд дээр судалгаа авч шинжилгээ хийгддэг.

Ажиглалтын өрөө
Ганцаарчилсан болон бүлгийн ярилцлагыг ажиглах боломжтой. Ярилцлага хийгдэх үед дуу болон дүрсийг шууд хүлээн авах, бичлэг хийгдэх горимтой. Ярилцлагын модераторт зааварчилгаа өгөх боломжтой.

Судалгааны хэрэгцээ тодорхойлох
Та судалгааны хэрэгцээ тодорхойлох асуумж болон бусад асуудлаар Аксон Нейролаб ХХК тай info@axiominc.mn болон 75111111, 95641838 утсаар холбогдоно уу.
Энэхүү асуумжийг хүлээн авснаар Аксон Нейролаб болон Аксиом Инк компани ямар нэгэн амлалт, үүрэг хариуцлага хүлээхгүй болно.
Судалгааны хүсэлт илгээх